Хаягжилтыг шинэчлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байгааг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнгөрсөн долоодугаар сард хэрэгжиж эхэлсэн “Монгол хэлний тухай”, 2013 онд батлагдсан “Хаягжилтын тухай” хуулийг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байна гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн хэллээ.
Учир нь хаягжилтыг шинэчлэхдээ зураг зүйн байршлыг зөв тодорхойлох, кадастрын бүртгэлээр баталгаажсан байх, засаг захиргааны нэгжийн хуваарьт нийцсэн байх ёстой ажээ. Энэ шаардлагын дагуу Орхон аймагт 3000 гаруй хаяг, нэршлийг өөрчлөх тул холбогдох яаманд нь хүргүүлжээ. Мөн уг хуулиар тухайн объект, үл хөдлөх хөрөнгийн хаягийг бичихдээ гудамжны нэршлийг нь заавал давхар бичнэ хэмээн заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө зарцуулах бөгөөд үүнийг улсын хөрөнгөөр шийднэ хэмээсэн байдаг. Гэвч улсын төсөв хүндэрсэн энэ үед хаягжилтаа шинэчлэх боломжгүй хэмээн С.Даваасүрэн хэллээ.
Орхон аймагт 20 гаруй гудам нэршилтэй ажээ. Мөн албан байгууллага, газрын хаягийг уйгаржин монгол бичгээр давхар бичнэ хэмээсэн боловч үүнийг хэрэгжүүлэх зөвлөмж ирээгүй гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ