Залуу жүдочид Мексик улсыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мексик улсын Канкун хотод "Cancun-Grand Prix-2017" жүдо бөхийн олон улсын тэмцээн манай улсаас дөрвөн залуу жүдоч хүчээ сорино.
Тус тэмцээн энэ сарын 16-18-нд болох бөгөөд манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ц.Цогтбаатар, 73 кг-д Б.Пүрэвдаваа нарын залуу тамирчид багтжээ.

Д.Өлзий