Футзалын II зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-05 12:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа зохиож байгаа Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болж байна.

АХБХ-ны футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй 14 оролцогч уггг сургалтанд хамрагдаж байгаа юм. Манай улсад АХБХ-ны футзалын нэгдүгээр зэрэглэлтэй 47 дасгалжуулагч байдгаас ийнхүү 14 нь МХБХ-ны Техникийн хэлтсээс сонгогдсон  байна. Сургалтын нээлтэнд МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, ЭМСЯ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан болон сургагч багш Скот Гиллиган нар оролцов.



Өнгөрсөн хоёрдугаар сард АХБХ-ны футзалын захирал Али Тарголиз манай оронд айлчилсан юм. Манай залуучуудын футзалын шигшээ баг Ази тивийн АШТ-ий шилдэг 8-д үлдсэн, МХБХ-ны ерөнхийлөгч 2017 оныг дасгалжуулагчийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Уг сургалт нь эдгээр үйл явдлын үргэлжлэл юм.

Энэ сарын 11-нд өндөрлөх тус сургалт нь футзалын шигшээ багийн дасгалжуулагчийн болон цаашид МХБХ-ны футзалын дээд лигийн дасгалжуулагч нар АХБХ-ны футзалын хоёрдугаар зэрэгтэй байх гэсэн шаардлагад нийцэж байна.
Хоёрдугаар зэрэг нь талбайн хөлбөмбөгийн АХБХ-ны А зэрэглэлтэй тэнцэх өндөр чансаа юм. Манай шигшээ багийн дасгалжуулагч энэ зэргийг авч байж Азийн тэмцээнд оролцох эрхтэй бөгөөд дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир ирэх 11 дүгээр сард болох Ази тивийн АШТ-нд оролцохын тулд уг зэрэглэлийг авсан байх ёстой.

 

Д.Өлзий

Связанные новости