Армийн Зүүн хойд Азийн жүдо бөхийн АШТ Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-07 10:38:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбоо, Батлан хамгаалах яамтай хамтран эх орондоо олон улсын зэрэглэл өндөр Армийн Зүүн хойд Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ирэх есдүгээр сарын 9-10-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт Дэлхийн цэргийн спортын холбооны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Зүүн хойд Азийн АШТ-ийг зохион байгуулахаар болжээ. 

Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсноор Монголд жүдо бөхийг хөгжүүлэх жүдо бөхийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудад ёс зүйн төлөвшил, бие бялдарын өв тэгш байдал болон Армийн залуу халаа эх оронч хүмүүжил олгох зорилготой юм.

Д.Өлзий
Связанные новости