Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөөврийн тэргэнцрээр үйлчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-07 17:06:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех улсын ЭСЯ-наас зарласан орон нутгийн жижиг төслийн хүрээнд “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын төсөл шалгарч нийслэлийн Өргөө амаржих газрын 50 гаруй тэргэнцэр болон сувилагчийн 20 ширээг шинэчлэн засварлаж, хөрөнгө оруулалт хийлээ.

Ингэснээр жирэмсэн эмэгтэйчүүд болон төрсөн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг зөөврийн тэргэнцрээр үйлчлүүлэх боломжийг олгож, асаргаа сувилал хийж буй сувилагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, тус улстай нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, жил бүр манай улсад 3-5 орон нутгийн төслийг хэрэгжүүлж ирсэн.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжсэн олон талын үр өгөөжтэй төсөл болж буйг цохон тэмдэглээд манай орны эдийн засаг, нийгмийн байдал хүндрэлтэй өнөө үед эх, нярайн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй БНЧУ-ын ЭСЯ болон “Сайн үйлсийн зөв зам” ТББ-д талархал илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.

Төслийн нээлтэд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, БНЧУ-ын Элчин сайд Ивана Гроллова нар “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын нийсэлийн Өргөө амаржих газарын удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилчид оролцов.

Ж.Болор

Связанные новости