МУБИС-ийн оюутан Э.Батзориг автомашины дугаар таних төхөөрөмж бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхмийн оюутан Э.Батзориг хэсэг нөхдийн хамт хөдөлмөр хөнгөвчилсөн автомашины дугаар таних төхөөрөмж бүтээжээ.
Тэрээр БСШУСЯ-ны оюутан хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гурван сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч дээрх төхөөрөмжөө хийсэн байна.

Автомашины дугаар таних уг төхөөрөмжийг албан байгууллага болон орон сууцны хотхоны хаалганд байрлуулж, автоматжуулах, тухайн орон сууцанд бүртгэлтэй машинуудыг нэвтрүүлэх зорилгоор ашиглаж болох юм байна.
Тодруулбал заавал харуул үүдэнд зогсохгүйгээр бүртгэлтэй автомашиныг эл төхөөрөмжөөр таниулж, хаалгыг автоматаар онгойлгох боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл камер, ирж буй автомашиныг зай мэдрэгчээр таньж, зураг аван, санах ой дахь дугааруудаас шүүлт хийх зарчмаар ажиллах аж.
Одоогоор дээрх төхөөрөмжийг МУБИС-ийн хаалганд туршиж байгаа бөгөөд албан байгууллагуудад суурилуулах боломжтой юм.

Б.Заяа