Монгол улсад зорчиж буй гадаадын иргэд бичиг баримтын зөрчилтэй бол 14 хоног хүртэл саатуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-13 16:11:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаадын иргэн харьяатын газраас дараах анхааруулгыг ирүүллээ. Анхааруулгад дурдсанаар "Хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ба хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 6 хүртэл цаг, Шүүхийн шийдвэрээр 14 хоног хүртэлх хугацаагаар зөрчлийг шийдвэрлэх хүртэл түр саатуулах арга хэмжээ авна" гэдгийг сануулсан байна. 
 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Та бүхэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан
Связанные новости