Антарктикийн озоны давхаргын цоорсон нүх тэлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖЕНЕВ. /NHK/. Антарктик орчмын озоны давхаргын цоорхой тэлж, түүхэнд бүртгэгдсэн гурав дахь том хэмжээтэй болжээ гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгдэв.
Энэ сарын 2-ны байдлаар, озоны давхаргад үүссэн цоорхой 28.2 сая хавтгай дөрвөлжин км талбайтай тэнцэх хэмжээний болсон байна гэж Женевт төвтэй НҮБ-ын агентлаг мэдэгджээ. Энэ хэмжээ нь Антарктикийн газар нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэх бөгөөд Канад, АНУ-ын нутаг дэвсгэрээс том юм.
Энэ нь 2000 болон 2006 онд бүртгэгдсэн озоны давхаргад үүссэн цоорхойнуудын дараа буюу түүхэнд гуравт орох том хэмжээтэй ажээ.
Нүд болон арьсанд хор учруулах хэт ягаан туяанаас хамгаалагч озоны давхарга хлорфторуглерод органик нэгдэл болон бусад хийн улмаас цоорч байна.
Жил бүрийн найм болон 12 дугаар сард энэ нүх гарч байгаа аж.
Антарктикийн уур амьсгал жирийн үеийнхээсээ илүү хүйтэрч байгаагийн улмаас цоорхойн хэмжээ томорч байгаа боловч жил бүр агаарын хэм янз янз байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын албаны хүн мэдэгдэв.
Д.Нямтулга