Архангай аймагт үүссэн хүчтэй шуурганы улмаас таван айлын гэр нуржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-06-21 15:10:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван суманд энэ сарын 19-нд хүчтэй шуурга үүссэний улмаас таван айлын гэр нуржээ. 
Борооны өмнө үүссэн шуурганы улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр, нэг айлын том гэр нурсан байна. Шуурганы улмаас хүн бэртэж гэмтээгүй ч нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн мэдээллийг Архангай аймгийн Онцгой байдлыг газраас хэлтсээс өгч байна. 
Н.Туяа
 

Связанные новости