Тарваган тахлын үзүүлэх сургуулилт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-ийн мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүн тарваган тахлын улиралчлал эхэлж буйтай холбогдуулан халдварт өвчний дэгдэлтийн нөөцийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах талаар үзүүлэх дадлага сургуулилтыг энэ сарын зохион байгууллаа.
Монгол орны 17 аймгийн 136 сумын нутаг тарваган тахлын байгалийн голомттой. 2016 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, онош үгүйсгэгдсэн ч Баян-Өлгий, Хөвсгөл аймагт тарваган тахлын өсгөвөр илэрсэн нь хүний өвчлөл гарах өндөр эрсдэлтэйг харуулж байна.
Тиймээс тарваган тахлын хариу арга хэмжээний үзүүлэх сургуулийг хээрийн нөхцөлд зохион байгуулж, тухайн өгөгдсөн нөхцөл байдалд дуудлагын 3 баг, халдвар эсэргүүцэх мэргэжлийн 6 отряд, хангалтын бүлгүүд ажиллав.
Мөн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэндийн сайдын шинээр батлагдсан зоонозын хүний өвчлөлийн хяналт сэргийлэлтийн заавар, халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн заавруудыг хэрэглэж, туршсан юм.
Тус сургуулилтыг ЗӨСҮТ-ийн нийт бие бүрэлдэхүүн болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчид бодитоор харж, эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа бүрийн тайлбарыг сонсож, тарваган тахал өвчний талаарх ойлголт, хээрийн эмнэлэг, лабораторийн үйл ажиллагаатай танилцав.
Үзүүлэх сургуулилтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ОБЕГ, НЭМГ-ын төлөөлөл, Like TV, Mongol TV, VTV зэрэг хэвлэл мэдээллийн ажилтан нийт 20 гаруй хүн оролцлоо.

Ж.Болор