Сычуаньд хөрсний нуралт болсны улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН./Xinhua/. Хятад улсын Сычуань мужид томоохон хэмжээний хөрсний нуралт болсны улмаас сураггүй болсон 73 хүн өнөө хэр нь олдоогүй байна.
Тус мужийн Мао хошууны уулархаг газарт өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хөрсний нуралт болсон юм. Байгалийн гамшгийн улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна.
Цагдаа нар болон гал сөнөөгчид өргөн хэмжээний талбайд эрлийн ажиллагаа явуулж байгаа аж. Энэ долоо хоногийн мягмар гарагт дахин хөрсний нуралт үүссэнээс болж эрлийн ажиллагаа түр зогссон байна.
Сураггүй болсон хүмүүс эсэн мэнд олдох магадлал тун бага байгаа юм.
2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хөрс нь суларсан байсан газарт ширүүн бороо орсноор хөрсний нуралт үүссэн байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Г.Доржханд