МСҮТ-ийн төгсөгчид бүлэг байгуулж анхны үйлдвэрлэлээ явуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөөс бүрдсэн таван бүлэг Хөдөлмөрийн хэлтсийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-д хамрагдаж 10 сая төгрөгийн дэмжлэг авч ажлаа эхлүүллээ.
Сүлжмэл, барилгын засал чимэглэл, тогоочийн бүлэг тус бүр 10 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангагдаж анхны захиалгаа авч эхэлсэн тухай МСҮТ-ийн захирал Д.Бүүвэйбаатар хэллээ. Таван бүлгийн гурав нь МСҮТ-д нэг жилийн хугацаатай байрлаж үйлдвэрлэлээ явуулна. Энэ үед багш нар нь арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ