Аргентинд хүйтэрсний улмаас дөрвөн хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БУЭНОС АЙРЕС./TASS/. Аргентины нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүйтэн агаарын урсгалын улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдсан тухай мягмар гарагт La Nacion сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Аргентины өмнөд нутгийн Неукен мужид гадаа – 20 хэмийн хүйтэн байх үед хоёр хүн гудамжинд унтаж байгаад амиа алджээ. Түүнээс гадна нэгэн эмэгтэй – 5 хэм хүрч хүйтэрсэн тус улсын хойд нутгийн Мисьонес мужид нас барсан бол +1 хэмийн дулаан байгаа Санта-фе мужийн Рафаэла хотод нэгэн эрэгтэй гэртээ нас баржээ.
Өөр хоёр хүн Кордова, Ла-Плата хотуудад дулаацах гэж байгаад угаарын хийнд хордон нас барсан байна.
7 дугаар сар бол Аргентины хувьд хамгийн сэрүүн үе бөгөөд энэ онд тус улсын олон бүс нутагт онцгой хүйтрэлт болж байгаа ажээ. Тус улсын хамгийн том уулын цанын бааз болох Сан-Карлос-де-Барилоче-д ням гарагт түүхэнд анх удаа -25,4 хэм хүрч хүйтэрсэн байна. Аргентины нийслэлд 7 дугаар сард агаарын дундаж хэм 11 градус байдаг бол энэ онд 0,5 хэм хүртэл буурчээ.
Тус улсын баруун бүс нутгуудад цас ихээр орсны улмаас нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа доголдсон байна.

О.Барс