"Гал сөнөөгчдөд туслах групп"-д 36 мянган хүн нэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-19 10:53:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орныхоо төлөө олон нийтийн аян үргэлжилсээр байна.Ойр ойрхон гарч буй ой хээрийн түймрийг унтраахад нэгдсэн “Гал сөнөөгчдөд туслах групп”-т одоогоор 36 мянган хүн нэгджээ. Энэхүү группэд нэгдсэн залуус хандивын аян өрнүүлэхээс гадна галын бүст очиж ажиллаж байгаа юм. Тэгвэл тэдгээр залуусын төлөөллийг Батсүмбэр аймаг хүндэт тэмдгээр шагнав.Энэхүү группийн залуус удахгүй Туул голоо цэвэрлэх аян өрнүүлэх юм байна.

Ж.Батсайхан
Связанные новости