“Оюу Толгой” компани ОБЕГ-т 53 сая төгрөгийн хандив өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-19 12:45:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ой, хээрийн гал түймэртэй тэмцэхэд Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюу Толгой” компани болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас нийт 53 сая төгрөгийн хандив өглөө.

Хандивт хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон бэлэн мөнгө багтаж байгаа юм. Хандив гардуулах үеэр “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад Монголын ард түмэн хандив өргөсөөр байгааг хараад бахархаж байна. Бид ч гэсэн энэхүү аянд нэгдэж байгаадаа баяртай байна” хэмээв.

Ч.Ариунболд
Связанные новости