16 түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-24 11:37:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асч, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нэг, Мандал сумын хоёр, Эрдэнэ сумын нэг нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ингэснээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4, Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж, түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн  голомтоос буулгах арга хэмжээг авсан байна.

Асч байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан боловч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй байгаа аж.

Б.Туул

Связанные новости