Өмнөд Ази 2100 он гэхэд хүн амьдрахад хэцүү болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ДЕЛИ./TASS/. Ердөө хэдхэн арван жилийн дараа гэхэд Пакистан, Энэтхэг, Бангладеш улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг хүн амьдрахад тохиромжгүй болж магадгүй байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт "Hindustan Times" сонин Массачусетсийн технологийн хүрээлэнгийн мэрэгжилтнүүдийн судалгааг иш татан мэдээлжээ.
Манай гарагийн хүн амын 20 хувь нь оршин суудаг өмнөд Азийн бүс нутгийн зуны улирлын агаарын хэм, болон чийгшлийн үзүүлэлт энэ зууны эцсээр хүн амьдрахад тохирох түвшнээс хэтэрч магадгүй байна гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.
Массачусетсийн технологийн хүрээлэнгийн экологийн инженерчлэлийн хүрээлэнгийн профессор Эльфатих Эльтахирын удирдлага дор явуулсан судалгааны явцад үндэс болгон “чийгшлийн термометр” хэмээн нэрлэдэг параметрыг авчээ. Энэхүү үзүүлэлт нь орчны хэм болон дагалдах чийгшилт гэсэн хоёр хүчин зүйлийн нэгдэл байдаг ба уг үзүүлэлт нь аливаа зүйлийн өөрийн гадаргуугаасаа шингэнийг ууршуулах замаар өөрийгөө хөргөх чадварыг илэрхийлдэг байна. Чийгшлийн термометрийн үзүүлэлт Цельсийн 35 градусыг давах үед хүн өөрийн биеийн температураа ердийн хөлс ялгаруулалтаар тохируулах боломжгүй болдог ба улмаар наранд цохиулах эсвэл амиа алдахдаа хүрдэг байна.

Цаг уурч мэрэгжилтнүүдийн хийсэн загварчлалын явцад байдал хамгийн муугаар өрнөсөн тохиолдолд 2100 он гэхэд Энэтхэгийн хүн амын 70 хувь нь жил бүр Цельсийн 32 градусын “чийгшлийн термометрийн” хэмтэй тогтмол тулгарах бол хүн амын 2 хувь нь дээрх температур зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсний улмаас наранд цохиулан хохирч магадгүй байгааг тогтоожээ.
Мөн Э.Эльтахир энэхүү бүс нутаг нь хөдөө аж ахуйн талаасаа их чухал газар юм гэж онцлон тэмдэглэжээ. “Өндөр температураас хүн төдийгүй хөдөө аж ахуйн салбар хохирол амсана. Энэ нь хүн бүрт хохиролтой” хэмээн тэр ярьжээ.
Одоогийн байдлаар манай гарагийн “чийгшлийн термометрийн” хэм Цельсийн 31 градусаас давах нь ховор байдаг, харин 2015 онд Персийн булангийн бүс нутагт хүний хувьд дээд хэмжээ болох 35 градус бүртгэгдэж байжээ. Судлаачид аль болохоор хурдан Парисийн уур амьсгалын хэлэлцээрийг биелүүлж эхлэхийг уриалж байгаа юм, учир нь тэдний ярьж байгаагаар, ингэх нь дэлхийн хүн амыг хэт халах эрсдлийг ихээхэн бууруулж магадгүй аж.
О.Барс