Хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 79 мянган иргэн хамраад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-08-07 16:54:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 40-65 насны 79.280 иргэнийг хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, 23.7 хувьтай байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 
Нийслэл хотноо өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн энэхүү илрүүлэг шинжилгээ нь ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
 
40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитын В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрах боломжтой.

Ж.Болор
Связанные новости