Ө. Ганзориг: Геополитикийн эрсдэл алтны ханшийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-17 17:19:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1,258.6 ам.доллараас 1,287.13 ам.долларт хүрч өссөн. Үүнийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна.

Ханшийн тухай эдийн засагч Ө. Ганзориг дараах тайлбарыг өглөө. "Алтны ханш өсөхөд геополитикийн эрсдэл голчлон нөлөөлсөн болов уу. Хойд Солонгосын зүгээс АНУ-ын эзэмшил болох Гуамын арал руу дайралт хийх тухай мэдэгдсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв Хойд Солонгос үнэхээр дайныг эхлүүлбэл  өмнө нь тулгарч байгаагүй байлдааны ажиллагаатай учрах болно гэж сануулга өгөөд байгаа. Мөн АНУ-ын инфляцийн үзүүлэлт хүлээлтээс бага гарсан нь хүүг нэмэгдүүлэх дарамт буурахад
нөлөөлснөөр ханшийг дэмжлээ Харин энэ долоо хоногийн хувьд ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна” гэв.

Б.Заяа
Связанные новости