“Мах Импекс” ХК хагас жил юу хийснээ тайлагнана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Маргааш 13.00 цагт “Мах Импекс” ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Хөрөнгийн биржийн байранд иргэдэд танилцуулах юм байна.
Хөрөнгийн бирж бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулж байгаа юм.

Б.Заяа