Иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгын эхний шатыг есдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Амгаланбаатар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дагуу “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөллийн болон хяналтын үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан аж.
Энэ хүрээндээ “Аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгыг нэвтрүүлэх” буюу өөрөөр хэлбэл ИТХ шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг хэрхэн сонсож, зөв шийдвэр гаргах талаар арга зүйг нэвтрүүлэх гол зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
Төслөөр Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, цаашид оршуулгын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах шийдлүүдийн талаарх санал асуулгыг иргэдтэйгээ хэлэлцэх аргыг ашиглахаар төлөвлөж байна.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 17-ны өдөр хуралдаж, түүний хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцлээ.
Зөвлөлдөх санал асуулгын эхний шат есдүгээр сарын 10-нд болох бөгөөд эцсийн байдлаар 11 дүгээр сарын 28-нд төслийн үр дүнгийн талаар хэлэлцүүлж, уг ажил өндөрлөх аж.

Д.Одонтунгалаг