Рашаант суманд мөндөр орж 80 см хунгар үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-08-23 00:08:49
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Рашаант сумын  Дөрөө цагаан нуурын баруун хэсэг буюу Архангай   аймгийн Асгат түрүү хэмээх газар наймдугаар сарын 17-ны оройн 21-22 цагийн үед 30 минут орчим үргэлжилсэн мөндөр орж 80 см хунгар үүсгэн үер буусан байгалийн  онц аюултай үзэгдэл болжээ.  

Байгалийн онц аюултай үзэгдэл болсон энэ үед Рашаант сумын отроор явж байсан 2 өрхийн 200 гаруй толгой мал үерт автаж нуурт орж үхсэн тул сумын Засаг даргын тамгын газрын хамт олон багийн Засаг дарга нар, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж нуурт орсон малыг гаргаж, сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор нуурт орсон малын сэг зэмийг гаргаж дуусаагүй байгаа ажээ.
Б.Гантуяа 
Связанные новости