Багш нар ёс зүйгээрээ манлайлж, ур чадвараа хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн багш нар бага хурлаа хийж 2017-2018 оны хичээлийн жилийг “Багш нар ёс зүйгээрээ манлайлж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх жил” болгож байгааг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Н.Баатар-Очир багш нарын бага хурал дээр танилцуулав.
Харин хичээлийн жилийн зорилгоо "Хэл, нийгмийн ухааны сургалтын чанарыг сайжруулж, багшийн ёс зүйг эрхэмлэн, хүрсэн ололт амжилтаа бататгана" гэж тодорхойллоо. Мөн “Багшийн нэр хүндийг өсгөх гол арга зам бол тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ёс зүй харилцаа хандлагадаа өөрчлөлт гаргах явдал юм. Гэхдээ энэ нь хэн нэг хүнээс хишиг горьдох тухай асуудал биш, өөрсдийн идэвхи санаачилга, аливаад сэтгэл зүрхнээсээ хандах хандлага, харилцан итгэлцэл бусдад урам өгөх үйл явцаар өрнөх учраас бусдад үлгэрлэх үйлээр “Миний багш”, “Эрхэм багш” хэмээх алдар нэрээ өндөрт өргөхийг” нийт багш уриалж байлаа.
Тус хамт олон 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын чанар, үр нөлөөг нэмэгдүүлж “Сургуулийн менежмент, багшийн арга зүйг хөгжүүлэн, суралцагчдын өрсөлдөх чадвар, төлөвшилд ахиц өөрчлөлт гаргах зорилт дэвшүүлэн ажиллажээ. Зорилтын хүрээнд аймгийн нийт багш нарын мэргэжлийн онолын мэдлэгийн түвшинг үнэлж, Мөрөн сумын сургууль, цэцэрлэгүүд болон Чандмань, Эг, Идэр бүсийн сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах арга хэмжээг авчээ. Мөн сургууль, цэцэрлэгийн ажлыг бодитой үнэлэх, “Хүүхдэд ээлтэй” байдлын шалгуур үзүүлэлтийг хангуулах, багшийн ажлын байрны захиалга, сонгон шалгаруулалтыг оновчтой, нээлттэй болгох зэрэг 18 зорилт бүхий ажлуудыг сургууль, цэцэрлэг, аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан ажээ..

Б.Гантуяа