Монгол Улс 26 энхийг сахиулагчаа Өмнөд Судан руу илгээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улс мягмар гарагт 26 энхийг сахиулагчаа Өмнөд Судан руу үдэх ёслол зохион байгууллаа.
Монголын Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ алба хаагчдын энэ бүрэлдэхүүн нь Өмнөд Судан руу явж буй Монголын энхийг сахиулагчдын долоо дахь ээлжийн баг юм.
ОБЕГ-ын алба хаагчид 2012 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна гэж тус газрын дарга бөгөөд бригадын генерал Т.Бадрал ёслолын үеэр хэлэв.
Тэрбээр цааш нь ярихдаа “Өнгөрсөн хугацаанд дэлхийн энх тайван ба аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий НҮБ-ын энхийн сахиулах ажиллагаанд Монголын 240 гаруй цэрэг оролцсон байна” гэлээ.
Тэрбээр үг хэлснийхээ дараа энхийг сахиулагчдад улсынхаа төрийн далбаа болон байгууллагынхаа тугийг гардуулан өгсөн юм.
ОБЕГ нь 2001 онд Монголд гамшиг болсонтой холбоотойгоор НҮБ зөвлөсний дагуу байгуулагдсан байгууллага бөгөөд гол зорилго нь гамшиг ослын үед шуурхай арга хэмжээ авч, тусламж үзүүлэх юм.
http://news.xinhuanet.com/english/2017-08/29/c_136565703.htm

Г.Доржханд