Хэнтий аймгийн Иргэний танхим видео хурал хийдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 12:27:09

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хэнтий аймгийн удирдлагуудтай онлайн видео хурал хийж, үүрэг чиглэл  өгөв.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”  төслийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хууль тогтоомж боловсруулах, хэлэлцэх болон тэдгээрийн хэрэгжилтийг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхийлөгч,  Төрийн захиргааны төв байгууллагаас иргэд олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх зорилгоор Төрийн ордон болон 21 аймаг, 9 дүүргийн  Иргэний танхимуудад  Дүрст хурлын системийг суурилуулан ажиллуулж эхэллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгуудын удирдлагуудтай онлайн видео хурал хийж дараах чиглэлүүдийг өгчээ. Тухайлбал: Улсын чанартай зам, том даваа гүвээг өвөлжилтөнд бэлтгэж халтиргаа гулгаанаас сэргийлж хаалт, далан, элс бэлтгэх мөн аймагуудын Авто зам, засвар арчлалтын компаниудын ажлыг идэвхжүүлэн сайжруулах, Бэлчээрийн тухай асуудлуудыг хил залгаа орон нутгуудтай зөв зүйтэй зохион байгуулах, өвөлжилт хүндрэхэд авах арга хэмжээг төлөвлөж бэлтгэлийг сайтар базаах, Шилэн дансны мэдээллээ байнга оруулж хэвшин, ил тод байдлыг хангах гэсэн чиглэлүүдийг өгсөн аж.

Тус дүрст хурлын системийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийн хэрэгжилтийн талаар иргэд олон нийттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох , нам эвслийн бүлгүүд иргэд сонгогчидтой уулзах, тайлагнах, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нутгийн удирдлагын байгууллагуудтай харилцах зэргээр ашиглах зориулалттай аж.

О.Буянхишиг

Связанные новости