БНСУ болон Монгол Улсын төрийн тэргүүн нар Владивостокт хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:14:24

СӨҮЛ. /KoreaHerald/. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын Владивосток хотноо хоёр өдрийн айлчлал хийх үеэрээ Япон, Монгол болон ОХУ-ын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин энэ долоо хоногийн пүрэв болон баасан гарагт Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Япон, Монгол болон ОХУ-ын удирдагчидтай хэлэлцээ хийх аж. 

Хөх ордны мэдэгдсэнээр, Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэх арга замууд болон Умард Солонгосын пуужин ба цөмийн зэвсгийн асуулдлыг авч хэлэлцэнэ.

http://www.koreaherald.com/view.php?ud=20170901000796

Г.Доржханд

Связанные новости