Флорида муж улсыг "Ирма" хар салхи дайран өнгөрөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /VOA/. Орон нутгийн цагаар ням гарагт буюу өчигдөр үдээс хойш “Ирма” хар салхи дайран өнгөрсөнтэй холбоотойгоор АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсын оршин суугчид сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
АНУ-ын цаг уурчдын мэдээлснээр, хар салхийг хүчнээс нь хамаараад I-V зэрэгт хуваадаг бөгөөд “Ирма” хар салхины хүч одоо III зэрэгтэй байна. Энэ хар салхи 183.6 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж.
Карибын тэнгисийн арлууд, тэдгээрийн дотор Сен-Мартен аралд энэ хар салхины улмаас 24 хүн амиа алджээ.
Флорида муж улсад 2.34 сая хүн гэрэл цахилгаагүй болоод байна.
Хар салхины улмаас өргөн уудам талбайг хамарсан хүчтэй салхи хөдөлснөөр барилгын кранууд унаж, мод үндсээрээ булгарчээ. Флоридагийн томоохон хот болох Майамигийн зам талбай усанд автжээ.
Тус муж улсад 4.5 м-ээс давсан өндөртэй давлагаа үүсэж болзошгүй гэж цаг уурчид анхаарууллаа.

Хар салхитай холбоотойгоор муж улсын нийт хүн амын гуравны нэг буюу 6.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг Флоридагийн захиргаа гаргасан юм. Тус муж улсад олон хүн түр хоргодох байранд толгой хоргодож байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Эргийн харуулын албаныхан баатарлаг, бахдам сайн ажиллаж байна. Мөн ОБЕГ-ынхан муж улсуудын холбогдох албаны хүмүүстэй хамтран шуурхай хариу арга хэмжээ авч байна” гэжээ.

Г.Доржханд