Усанд осолдсон цэргүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван цэргийн хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Усанд осолдсон цэргүүд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар өвлийн хадлан бэлтгэх гэж яваад өнгөрсөн сарын 27-нд амь насаа алджээ.Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Тэд гол гатлах гэж гарам хайж яваад нэг цэрэг нь осолдсон байна. Түүнийгээ аврахаар араас хоёр нь орсон ч, гурвуулаа усанд живсэн энэ хэрэг шүүхэд шилжээд байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня