Автобус ачааны машин мөргөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө өглөө авто замын ноцтой осол гарсан дуудлага ЗЦА-д ирсэн байна. Учир нь, Сүлжмэл- Зайсан чиглэлийн нийтийн тээврийн том оврын автобус ачааны машины араас мөргөсөн осол гарчээ.
Автобус хурд хэтрүүлсэн үү, эсвэл барилгын тулгуур төмөр ачсан дунд оврын ачааны машины хөдлөх эд ангид гэмтэл гарч ухарсан уу гэдгийг Замын цагдаагийн албаныхан шалгаж байна. Автобусанд хичнээн хүн зорчиж байсан, гэмтэл бэртэл авсан талаарх мэдээлэл одоогоор ирээгүй бөгөөд тухайн үед хүн гэмтсэн мэдээ байсангүй гэж ЗЦА-аас тайлбар өглөө.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня