Унадаг дугуйчдын баяр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2017-09-16 14:25:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, "Хүннү тур" ХХК хамтран зохион байгуулж буй “Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадам өнөөдөр манай улсад болж байна. 
 
Энэ удаагийн цугларалтад Солонгос болон Монголын нийт 272 тамирчин оролцож байгаа бөгөөд тэд өглөө төв талбайгаасаа гараагаа хийсэн. Маршрутын хувьд их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Цонжинболдог хүртэл нийт 88 км замыг унадаг дугуйгаар туулах юм.
 
Тэмцээнд 18-аас дээш насны тамирчид гурав болон түүнээс дээш хүнтэй баг бүрдүүлж оролцох заавартай. Оролцогчид зөвхөн уулын дугуйтай оролцох шаардлагатай ба аяллаа багийн гишүүдээрээ бүрэн дуусгасан тохиолдолд медаль, аяллын гэрчилгээ олгох аж.
Б.Туул
Связанные новости