Шатарчин Д.Батсүрэн дэлхийн өсвөрийн аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уругувай Улсын Монтевидео хотноо энэ сарын 16-26-нд болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ДШХ-ны Мастер Д.Батсүрэн Дэлхийн аварга болов.
Тус тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Монголын шатарчин Д.Батсүрэн нээлттэй 14 хүртэлх насны ангилалд өрсөлдөж ийнхүү 2017 оны Дэлхийн аварга болсноор Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга өсвөрийн шатарчнаар тодорч байна.
Д.Өлзий