10 хоног эрж хайсан эрлийг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-28 15:35:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай, эрэгтэй С нь энэ сарын 17-нд усанд осолдсон хэрэг гарсныг өмнө мэдээлсэн.  Онцгой байдлын албан хаагчид тухайн өдрөөс нь эхэлж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч арав хоног эрж хайсаар цогцсыг  олоогүй байна.

Эрлийн ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, орон нутгийн зургаан иргэн, нийт 16 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан юм. Ингээд  ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ.
 

Ж.Батсайхан

Связанные новости