"Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тогтоолын дагуу сар бүр зохион байгуулдаг "Гэр бүлийн өдөр" маргааш буюу энэ сарын 30-нд тохионо.
Гэр бүлийн хоорондын амьд харилцаа бүхий чөлөөт орон зайг бүрдүүлэх, аз жаргалтай дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагт зохион байгуулдаг билээ. "Гэр бүлийн өдөр"-т зориулсан "Аав, Ээж, Би" өдөрлөг маргааш 14.00-16.30 цагт "Хүннү молл"-д болох юм.
Өдөрлөгийн хүрээнд гэр бүлүүд төрөл бүрийн бүтээл хийх, үзэсгэлэн гаргах үйл ажиллагаа, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах юм. Мөн үеэр "Ягаан суудал" аяны хүрээнд "Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо"-ноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт “Ягаан суудал” суудлын бүрээс гардуулах, “Сүү” компани бүх гэр бүлд бүтээгдэхүүний дээжээ үнэгүй тараах зэрэг арга хэмжээ болох аж.

Ч.Ариунболд