Оршин суугчид нь зутруухан өвөлждөг орон сууцнуудыг дулаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Халаалт дулаан нь доголдож, ая тухгүй өвөлждөг нөхцөл байдал Мандалговийн зарим орон сууцны оршин суугчдад жил бүр тулгардаг. Энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас 170 гаруй сая төгрөг зарцуулан орон сууцны хоёр барилгыг дулаалж зассан нь иргэдэд тулгардаг эл бэрхшээлийг арилгахад чиглэсэн нэг ажил болжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Мандалговийн хуучны бүх орон сууцыг ээлж дараатай дулаалж засахаар төлөвлөж байгаа юм. Гадна фасадыг дулаалж засах шаардлагатай арав гаруй орон сууц бий бөгөөд үүний эхэнд оршин суугчид нь даарч, зутруухан өвөлждөг тухай гомдлыг байнга дагуулдаг 9, 13 дугаар байрыг энэ онд сонгожээ.
Мандалговийн орон сууцнуудын анхных нь 1960 оны эхээр, сүүлийнх нь 1987 онд ашиглалтад орсон байдаг. Орон сууцнуудын гадна фасад хэт хуучирч, хүйтэн жавар сийгдэг болсон нь оршин суугчдын ая тухыг алдагдуулж, зутруухан өвөлжихөд хүргэдэг нэг шалтгаан хэмээн ийнхүү орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулан дулаалсан юм. Орон сууц дулаалах ажил дуусчээ.

Т. Отгонтуяа