Дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр тул оролцох хүсэлт ирэхгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн газрын албанаас өнөөдөр зохион байгуулахаар товлоод байсан газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг цуцалжээ.
Энэ талаар Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа нар мэдээлэл хийв. Өнөөдрийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар товлосон ч иргэн, аж ахуйн нэгжүүдээс оролцох хүсэлт ирээгүй тул цуцлах болжээ.
2010 онд Зам тээвэр, барилга хот, байгуулалтын сайдын тушаалаар дуудлага худалдаанд оруулах газрын анхны үнийг бүсчлэлээс хамаарч нэг ам дөрвөлжин талбайг 33 мянган төгөрөөг үнэлдэг байжээ. Харин Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны тушаалаар дээрх үнийг 220 мянга болгож өсгөсөн байна. Үүнээс үүдэн дуудлага худалдаанд оролцогчдын тоо эрс буурч байгааг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун дурьдлаа.
Тэрбээр, “Дуудлага удалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосонн. Үүний улмаас дуудлага худалдаанаас олох орлогыг төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж байна. Тиймээс Нийслэлийн газрын алба дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлт хүргүүлсэнч хариу ирээгүй байна” гэлээ.
Нийслэлийн газрын алба 2005-2015 оны хооронд нийт 41 байршилд газар дуудлагаар худалдсан байна. Харин 2016, 2017 онд дөрвөн байршилд газар дуудлагаар худалджээ.

Ч.Ариунболд