Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ яллагдагчаар татжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татжээ.
Тус газраас М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарлагдсан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар яллагдагчаар татжээ. Яллагдагчаар татсан тогтоолоо өчигдөр түүнд уншиж танилцуулсан бөгөөл түүний гэр, “Залуу Монгол” компанийн байранд үзлэг, нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан авсан байна.

Н.Туяа