Уулнаас эрэн хайх, аврах сургуулилт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-аас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өчигдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийв.
Баян-Өлгий аймаг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд, Хүйтний Оргил зэрэг өндөр уулс ихтэй. Сүүлийн үед иргэд амарч зугаалах, ууланд авирах нь олширч, улмаар өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэх болсон. Тийм учраас тус аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээ хамруулан зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан