Монголын баруун таван аймагтай Ром хотын үзэгчид танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-10-24 17:27:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн нэрт гэрэл зурагчин, яруу найрагч Паоло Соллаццо-гийн Монгол Улсын баруун таван аймгаар аялах үеэрээ авсан фото зургийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 21-нд Ром хотын Пигорини (Этнографийн) музейн үзэсгэлэнгийн танхимд болов.
Монголын онгон дагшин байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал, хүмүүсийн аж амьдралын онцлогийг харуулсан 20 гаруй фото зургийг үзэсгэлэнд дэлгэжээ.Мөн тэдгээр гэрэл зургийг эмхэтгэсэн ном хэвлэн гаргасан байв. Үзэсгэлэнг нээж  Элчин сайд Ц.Жамбалдорж, Пигорини музейн Азийн үзмэрийн куратор Лоретта Падерни, уран бүтээлч Паоло Соллаццо нар үг хэлэв. Өвөрмөц арга барилаар авсан гэрэл зургуудын үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Итали Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, үзэгчид болох 100 гаруй хүн үзэж сонирхов.

Паоло Соллаццо нь Монголын тухай гэрэл зураг нь Парисын фото зургийн уралдаанаас алтан медаль хүртэж, эмхэтгэсэн ном нь Москвагийн фото зургийн олон улсын уралдааны шилдэг фото номоор шалгарчээ. 

Связанные новости