Салхин цэцгээр өвчлөгсөд нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-11-16 13:34:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний 10 сарын байдлаар салхин цэцгээр өвчлөгсөд 3342-оор буюу 72,3 хувиар нэмэгджээ.

Мөн халдварт өвчнөөр өвчлөгсөд 2017 оны эхний 10 сард 36,7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25,8 мянга буюу 41,2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Халдварт өвчнөөс цусан суулгаар өвчлөгсөд 844-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгсөд 145-аар, гонококкт халдвараар өвчлөгсөд 117-гоор, гар хөл, амны өвчнөөр өвчлөгсөд наймаарр өссөн байна.
Харин улаанбурхан өвчнөөр өвчлөгсөд 30,2 мянгаар, сүрьеэгээр өвчлөгсөд 256-гаар, вирүст гепатитаар өвчлөгсөд 30-аар, трихомониазаар өвчлөгсөд 99-өөр тус тус багассан нь халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахад голлон нөлөөлжээ.

Д.Өлзий
Связанные новости