Эмэгтэй бөхчүүд Хятадын багт ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-02 11:19:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй манай баг тамирчид БНХАУ-ын багт 5:3-аар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

ОХУ-ын Чебоксар хотноо өчигдөр эхэлсэн ДЦАШТ-д хүч, ур чадвараа сорьж буй Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Азербайжан, Украины багийг тус бүр 6:2-оор буулган авсан. Харин нээлтийн ёслолын дараа хэсгийн сүүлийн барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай халз барилдаан хийж 3:5-аар ялагдсан байна.

Хятадын багтай хийсэн барилдаанд ДАШТ-ий гурван хүрэл медальт, хашир туршлагатай гавьяат О.Насанбурмаа, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, мөнгөн медальт ОУХМ А.Батцэцэг нар багтаа ялалт авчирсан бол Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Э.Сумъяа, Э.Гантуяа, Н.Отгонжаргал, спортын мастер Б.Чимгээ нар тун хангалтгүй барилдаж өрсөлдөгчдөө цэвэр ялагдав.

Манай бүсгүйчүүд өнөөдөр хүрэл медалийн төлөө Япон, АНУ-ын ялагдсан
багтай халз барилдах юм.  Монголын шигшээ багийн барилдаан:

Нэгдүгээр тойрог - Монгол - Азербайжан 6:2

48 кг: Буяндалайн Чимгээ - Туркан Насирова 10:12

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Лейла Гурванова 10:0

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Солмаз Хашимзаде цэвэр ялсан

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Алена Колесник 14:10

60 кг: Энхбатын Гантуяа - Татьяна Омелченко 2:5

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Эльмира Гамбарова 12:1

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Элис Манолова 6:4

75 кг: Очирбатын Насанбурмаа - өрсөлдөгч байхгүй

Хоёрдугаар тойрог - Монгол - Укриан 6:2

48 кг: Буяндалайн Чимгээ - Илона Семкив цэвэр ялагдсан

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Ольга Шнайдер 6:2

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Олена Кремзер цэвэр ялсан

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Ирина Чихразе 9:1

60 кг: Энхбатын Гантуяа - София Боднар 11:0

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Ирина Коляденко 11:0

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Алла Белинска цэвэр ялагдсан

75 кг: Ган-Очирын Уртнасан - Анастасья Шустова 10:6

Гуравдугаар тойрог - МОНГОЛ - БНХАУ 3:5

48 кг: Буяндалайн Чимгээ - Сун Янан 0:10

53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Пан Кьяню 0:11

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Рон Ниннинг 1:12

58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Жен Сун 7:2

60 кг: Энхбатын Гантуяа - Жен Сун 1:12

63 кг: Пүрэвдоржийн Орхон - Луо Ксяохуан цэвэр ялсан

69 кг: Соронзонболдын Батцэцэг - Зао Фенг цэвэр ялагдсан

75 кг: Очирбатын Насанбурмаа - Палиха Палиха 5:5

 

Д.Өлзий

Связанные новости