“Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-02 14:36:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрэмжит “Ногоон бэрс-2017” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд эхэллээ.

Уг тэмцээнд Баянзүрх дүүргийн IV,V,XIV хорооны 6-18 насны 450 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Оюуны спортыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг. Би багаасаа шатар тоглох дуртай хүүхэд байсан тул энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Мөн УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан. Энэ хүрээнд оюуны спортыг дэмжих, хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэлээ.

Тэмцээн маргааш буюу энэ сарын 03-нд шилдгүүдээ тодруулах юм. Харин шилдгүүд нь Дэлхийн шатрын аваргуудтай нөхөрсөг тоглолт хийх аж.

Ч.Ариунболд
Связанные новости