Ган бөөрөнцөг цувих цехийн зуухыг хийн түлшээр ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 15:01:32

Ирэх даваа гаригт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн техник, технологийн шинэчлэл, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын нээлт, ёслолын ажиллагаа болно.  

 Тухайлбал, ганбөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуух, Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн шинэчилсэн коллекторыг ашиглалтад хүлээн авна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн 2013-2015 оны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын тайланг хэлэлцэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Өнөөдрийн шийдэл маргаашийн хөгжил” уриан дор техник, технологийн шинэчлэлтээ хийж байна. Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуух ашиглалтад орсноор үйлдвэрийн зардал  жилд нэг тэрбум төгрөгөөр хэмнэгдэх ажээ. Мөн шинэ ажлын байр 16-аар нэмэгдэж байна. Ган бөөрөнцөг цувих цехийн зуух  өмнө нь дизель түлшээр ажиллаж байсан бол одоо нүүрсээ хийжүүлж хийн түлшээр ажиллана. Ингэснээр дизель түлшний үнийн зөрүүгээс жилд 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Мөн ган бөөрөнцөгийн өөрийн өртөг 33 хувиар буурна.   

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости