Их аварга Какүрюү М.Ананд Точиношины ард орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-25 19:54:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Эндод унаснаар Точиношин энэ башёг ганцаар тэргүүлж эхэллээ.

Какүрюү М.Ананд өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан бол өнөөдөр Эндод ошидаши мэхээр ялагдаж, хоёр дараалан уналаа. Ананд аварга Хацү башёгийн сүүлийн хоёр өдөр өөр рүүгээ шилдэж татах мэх хийгээд ялагдал хүлээгээд байна. Түүний гол өрсөлдөгч Гүржийн бөх Точиношин өнөөдөр Тамавашиг дэвжээнээс түрэн гаргаснаар Какүрюү аваргаас нэг давааны илүү болов.

Өнөөдөр Озэки Гойэдо, озэки Такаяасүтай барилдан ялагдал хүлээсэн бол Такаяасү түрүүлэх найдлагаа бага ч гэсэн хадгалж чадав. Сэкиваке Митакеүми Хацу башёг өнгөтэй эхлүүлсэн ч сүүлийн 5 өдөр дараалан өвдөг шороодлоо.

Ичиножёо А.Ичинноров өнөөдөр элдэвтэй бөх Ёшиказег хоолойнд нь гараа тулган ганц
түлхэж дэвжээнээс гаргав. Тэрбээр 8 давсан учир Комүсүби цол цаашлаад 3 давбал Сэкиваке цолтон болох боломжтой.
 

Д.Өлзий

Связанные новости