“Эх түүхийн олимпиад”-д амжилттай оролцсон Д.Өнөрмаад шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-01-27 09:36:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, Монголын түүхийн олимпиадыг зохион байгуулах дэд хороо хамтран өнгөрөгч сарын 9-нд хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүдийн дунд “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.
 
Олимпиадыг дунд, ахлах гэсэн хоёр түвшинд нэг үе шаттайгаар зохион явуулж 11-14 насны ангилалд нийт 75 хүүхэд оролцсоноос Москва хотын 14 дүгээр дунд сургуулийн сурагч Доржготовын Өнөрмаа дэд байрыг эзэлсэн байна. Д.Өнөрмааг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч шагналыг нь гардуулж баяр хүргэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа шагналыг гардуулах үед хэлсэн үгэндээ, “Анх удаагийн цахим олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс хоёр насны ангилалд нийт 132 хүүхэд цахим сорил бөглөж, эссэ бичиж өрсөлдлөө. Цаашид уламжлал болгон явагдах олимпиадын цаг хүрээ улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэв.

Олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнаж байгаа аж.
 
Связанные новости