Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны цагаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-29 10:43:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргын тушаалаар аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны завсарлаггүйгээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Ажлын өдрүүдэд иргэд ихэвчлэн үдийн цайны цагаар хувийн ажлаа зохицуулдаг. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх аж.

Ч.Ариунболд
Связанные новости