Алт, үнэт металын сорьцын шинжилгээг богино хугацаанд найдвартай хийх боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслөөс Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-т 45 сая төгрөгийн өртөг бүхий алтны сорьц тогтоох өндөр нарийвчлал бүхий 2 ширхэг аналитик жинг дагалдах хэрэгслийн хамт бэлэглэв.
Ингэснээр үнэт металийн сорьцийн болон бусад шинжилгээний дүнг богино хугацаанд, найдвартай гаргах боломж бүрдэж буй юм. Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл 2013 оноос ҮМСХГ-ын техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал өнгөрсөн онд Итали улсын TopCast брендын алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлж байв.

Ч.Ариунболд