Хүүхдүүдийн эрхийг хамгаалах шийдлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-29 11:07:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгээс “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг  энэ сарын 30-нд зохион байгуулах болжээ.

Улаанбаатар хотын 1.3 сая хүн амын 34.5 хувийг 0-16 насны хүүхэд эзэлдэг байна. Олон улсын байгуулагуудын судалгаанаас үзэхэд хүн ам хэт төвлөрсөн газарт агаарын бохирдол, хүчирхийлэл зэргээс үүдэн хүүхдийн эрхийн зөрчил түгээмэл байдаг. Тиймээс нийслэлийн хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах боломж, гарц шийдлүүдийг тодорхойлох зорилгоор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулах болжээ. Хэлэлцүүлэгт НИТХ дахь АН-ын бүлэг, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, судлаачид оролцох юм.

Ч.Ариунболд
Связанные новости