Татварын нэмэгдэл, тэтгэврийн настай холбоотой 6700 гаруй өргөдөл иргэдээс иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар татварын нэмэгдэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдлыг судалж, байнгын хороонд танилцуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн ч хойшлууллаа.
Тодруулбал Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж баталсантай холбогдуулан иргэдээс 6700 гаруй өргөдөл, гомдол тус Байнгын хороонд ирүүлжээ. Уг асуудалтай холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар ажиллаж буй талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Батзандан Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлж, санал хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, эргэж буцсан шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна, эдгээр шийдвэрийн дүнд улсын төсөвт ямар хүндрэл учирж буй талаар тодруулахад Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хийсэн тайлбартаа, "Энэ оны хоёрдугаар сарын 10-н гэхэд эцсийн дүн гарна. Урдчилсан тооцоогоор, хуримтлагдсан татварыг эргүүлэн олгоход хүндрэл гарахгүй" гэлээ.
Харин УИХ-ын гишүүд, Монгол Улс өрийн дарамтанд орж байх үед нэн хөнгөлттэй зээл авах шаардлагатай тулгарсан. Энэ үед Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ байгуулснаар донор орнуудаас нэн хөнгөлттэй зээл авч, өмнөх өндөр хүүтэй өрийг барагдуулсан. Өнөөдөр эдийн засагт эерэг дүн гарч, Монголбанк 500 гаруй сая ам.долларын валютын нөөцтэй болсон төдийгүй тус сантай зөвшилцсөний дүнд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих гэж байна. Эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдэж байна. Энэ шийдвэр бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэддээ ойлгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж буй энэ үед уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулах тухай горимын санал гаргав. Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.

Н.Туяа