Ж.Гончигсүрэн: Тийн унжлагат шар нохой жил залууст сайн, өндөр суудалтанд тааруу
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголчууд хэдхэн хоногийн дараа 17 дугаар жарны “Тийн унжлагат” буюу шар нохой жилтэй золгох гэж байна. Ирэх нохой жилийн өнгө ямар байх талаар Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
- Монгол зурхайн ёсоор шороон үхрийн шинж хэрхэн гарсан бэ. Нохой жилийн өнгө ямар байх талаар яриагаа эхлэх үү?
-Улиран одож буй тахиа жил нийгэмд ахиц дэвшил авчирч, нийтээрээ үр шимийг нь хүртэж өнгөтэй үдэж байна. Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг нь учиртай. Тэр зурлагад гарсан дүр байдлыг номонд юу гэж үзсэн байгааг зурхайчид номынх нь дагуу гаргадаг. Ирэх шар нохой жилийг шороон үхрийн шинжээс үзвэл “ Тийн унжлагат” хэмээх нохой жилд “шороон үхрийн толгой, бие нь шар, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан өнгөтэй, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж , сүүлээ зүүн тийш шарваж яваагаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь ногоон царай, биетэй, гэзгээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй улаан хос гутлыг зүүн талдаа бүсэндээ хавчуулж, малгайгаа баруун гартаа барьж, улаан бургасан иштэй шилбүүр барин хүч чадал ихтэй хөл нүцгэн идэр залуу үхрийн урд яаравчлан гүйж явна” хэмээн зурагджээ.
-Үхрийн шинжийг тайлбал энэ жил ер нь хэр ерөөлтэй жил болох вэ?
- Үхэр болон үхэр хариулаачийн шинжээр бол ирэх жил залуус болон дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, өвгөд, өндөр суудалтанд тааруу жил гарах ерөнхий дүр зураг буусан. Их хүмүүн амгалан сайн, санасанаа бүтээх жил гарна. Иргэдийн байдал амар амгалан байх ч эзэд түшмэл, улс гэрийн байдал тайван бус бага зэргийн хямралтай хэмээн буужээ. Мөн жилдээ өвс ногоо сайтай, үр тариа дэлгэрэх боловч, зундаа хур багатай, мөндөр, цахилгаан ихтэй байх нь. Жилийн эхэн ба адаг сард салхитай, газар тариалангийн ажил дэлгэрч, үр жимс ургац арвинтай мал өсч, зуд турхангүй байна гэсэн ерөнхий дүр зураг буусан байна.
-Ингэхэд шар нохой жилийн төлвийг сударт юу гэж өгүүлсэн байдаг вэ?
-“Хулгай дээрэм олшрон, олсон эд малыг ноёд авч, эд тариа үнэгүйдэнэ” хэмээн бичсэн байдаг.
-Шинийн нэгэн тухайн жилийн эхлэл учир ямар өдөр тохиож байгаагаар монголчууд билэгшээдэг. Энэ жилийн шинийн нэгэн ямар өдөр тохиож байгаа вэ?
-Хоёрдугаар сарын 16-нд буюу шарагчин туулай өдөр шинийн нэгэн тохиож байгаа. Буян үйлдвэл цаглашгүй буян нэмж, үйл бүтэх сайн өдөр тохиож байгаа. Тухайн өдрийн үрийн тухайд үйл сэтгэлчлэн бүтэх, хот балгад барих, тариа тарих, худалдааг дэлгэрүүлэх, бүтээл үйлдэх зэрэг батжуулах үйлд сайн.

-Нохой жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх вэ?
-Үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.
-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ тухайд?
-Бэлгэ дэмбэрэлийг бодож, хүн бүр засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сараар зурхайн зурлагууд өөр, өөрөөр гардаг.
Гарч байгаа жилийг дагаад хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлдөг нөлөөллүүд бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалдаг учир бие сэтгэл, хэлээ амирлангуй байлгаж, алив шалтгааныг тунгааж, найрсаг сайхан аж төрөхийг хичээх хэрэгтэй. Аливаад уужуу тайван, хүлээцтэй, авах гээхийн ухааанаар хандаж, учир зүйгээ ололцсон харилцан ойлголцол, эв түнжин, эвийг хичээж явбал амар, амгалан аяндаа тогтоно.
-Шинийн нэгний өглөө мөрөө гаргах ёсонг тайлбарлавал?
-Монголчууд ”дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан дөрвөн зүг,дөрвөн зовхисын бэлгэдэл нь байгалийн шүтэлцээг танин мэдэх нэг арга юм. Энэ нь бөө мөргөлийн зан үйлээс,улбаатай бөгөөд 12 жил, 28 од лугаа хамтатгасан “бонд хорол” хэмээх зурагт дүрслэлийг бүтээн хэрэглэдэг. Найман зүг нь арга билгийн таван махбодын шүтэлцээгээр зохицуулагдах бөгөөд зан үйл нь бонбын шашнаас гаралтай.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айл, өрх гэрийн тэргүүн мөрөө гаргах зан үйлийг хийхдээ нар мандахын өмнө бүрэн хувцаслаж ,морь хөлөглөн цог хийморийнхоо зүгт гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааг залж, нутаг орны газар,усны эзэд болон эзэн сүлдэд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Энэ нь тухайн жилд нүүдэл суудал, арилжаа наймаа,ашиг олз, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд хийморьтой байхыг бэлгэддэг юм.
Түүнчлэн мөрөө гаргахдаа тухайн жилд харгалзах махбодиос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн дайсан болох махбодитай зүйлсийг хорлол, эсвэл тэнгэрийн зүг рүүгээ хаяж цээр хийх ёсон үйлддэг.

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ