Их эмч Ц.Лочин Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, доктор, профессор Ц.Лочин Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-аас шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан медаль”-иар шагнав.
Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа шинэ бүтээл зохион бүтээсэн хүмүүст олгодог бөгөөд уг бүтээлээ бодитоор ашигладаг байх шаардлага тавьдаг байна. Доктор, профессор Ц.Лочин нь 20 гаруй ерөнхий мэс засал ба дурангийн мэс заслын багажуудыг шинээр бүтээж, сайжруулан өөрчилжээ. Тухайлбал, дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх багаж, цөсний хүүдийн чулуу авах багаж, олон чулуутай цөсний хүүдийн чулууг авах багаж зэргийг зохион бүтээж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, ийнхүү шагнасан байна. Шагналыг өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүү гардуулав.
ОӨУБЕГ-аас Доктор, профессор Ц.Лочинг шагнуулах тухай хүсэлтийг ДОӨБ-т холбогдох баримт бичгийн хамт 3 жилийн өмнө явуулсан байна. ДОӨБ-аас түүний хийсэн бүтээлийн үр дүн, баталгаажуулалт зэргийг судалсаар багагүй хугацааг үдсэн гэдгийг ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү онцлов. Мөн тэрбээр, уг шагналыг Монголын 20 гаруй зохион бүтээгч, эрдэмтэн судлаач хүртсэнийг дурдаад, энэ нь Монгол хүн оюун ухааны хөгжлийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч буйн илрэл юм хэмээв.

Ч.Ариунболд